HydraFacial — Дэлхийн арьс арчилгааны технологи Монголд
2026-04-13 12:57:00 —
HydraFacial аппарат гэж юу вэ?
HydraFacial нь АНУ-д анх үүссэн дэвшилтэт арьс арчилгааны технологи бөгөөд арьсыг нэг дор гүн цэвэрлэх, гуужуулах, чийгшүүлэх, тэжээл өгөх олон үйлдлийг хослуулсан орчин үеийн аппарат юм. Вакуум технологи болон тусгай серумын системийг ашиглан арьсыг гэмтээлгүйгээр цэвэрлэж, илүү толигор, чийглэг, гэрэлтсэн харагдуулахад тусалдаг.
Энэхүү технологийг Америкийн гоо заслын салбарын мэргэжилтнүүд арьсыг улайж цочроолгүйгээр гүн цэвэрлэх, илүү үр дүнтэй арчлах зорилгоор боловсруулсан бөгөөд өнөөдөр дэлхийн олон aesthetic clinic, skin care center, эмнэлгүүдэд premium skincare treatment хэлбэрээр өргөн ашиглагдаж байна.
HydraFacial-ийн хамгийн онцлог нь
• Vacuum vortex technology (вакуум сорох систем)
• Serum infusion system (серум шингээх технологи)
• Gentle exfoliation (зөөлөн гуужуулалт) гэсэн 3 төрлийн технологийг нэг дор хослуулдгаараа онцлог юм.
Энгийн facial-аас ялгаатай нь HydraFacial нь арьсыг хүчтэй шахахгүй, өвдөлт багатай, улайлт бага үүсгэдэг тул эмзэг арьсанд ч тохиромжтойд тооцогддог.
HydraFacial аппаратын үндсэн үйлдэл
• Арьсны бохирдол, илүүдэл тосыг гүн цэвэрлэнэ
• Үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулна
• Хар батга, тослогийг сорж цэвэрлэнэ
• Арьсыг чийгшүүлж тэжээл өгнө
• Арьсны өнгө сэргээж гэрэлтүүлнэ
• Нүхжилт, тослогжилтыг багасгахад тусална
HydraFacial-ийн үе шат
Cleanse + Peel
Үхэжсэн арьс болон бохирдлыг зөөлөн гуужуулж цэвэрлэнэ.
Extract + Hydrate
Вакуум технологиор хар батга, тослогийг сорж цэвэрлээд чийгшүүлэгч серум шингээнэ.
Fuse + Protect
Арьсны онцлогт тохирсон серум, антиоксидант, витаминуудаар тэжээл өгч хамгаална.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
• Тослог, батгашилттай арьс
• Хуурайшсан, чийг дутагдсан арьс
• Нүхжилттэй арьс
• Өнгөө алдсан, ядарсан арьс
• Эмзэг болон холимог арьс
HydraFacial-ийн давуу тал
• Өвдөлт багатай, тайвшруулах үйлчилгээтэй
• Эмчилгээний дараа шууд өдөр тутмын амьдралдаа орж болно
• Арьс шууд чийглэг, гэрэлтсэн харагдана
• Арьсны төрөл бүрт тохиромжтой
• Тогтмол хийлгэвэл арьсны чанарыг сайжруулахад тусална
HydraFacial нь зөвхөн арьс цэвэрлэх үйлчилгээ биш бөгөөд арьсны ерөнхий эрүүл байдлыг дэмжиж, илүү цэвэр, толигор, эрүүл харагдуулах орчин үеийн skincare технологи юм.